Нийтийн биеийн тамир, дугуйн спортыг дэлгэрүүлэхэд аймгийн дарга анхааран ажиллаж байна
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн “Дугуйтай Сэлэнгэ клуб” байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл бүх насны гишүүдээр гишүүнчлэлээ нэмэгдүүлэн үр дүнтэй ажилласаар иржээ. Энэхүү ажлынхаа хүрээнд нийтийн биеийн тамирын спорт, тэр дундаа дугуйн спортыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор тус клубийн зүгээс аймгийн Засаг даргатай харилцан санал солилцсон байна. Үүний үндсэн дээр “Дугуйтай Сэлэнгэ” төслийг хэрэгжүүлж, хамтран ажиллахаар болжээ.
1322 дня