Өнөөдрөөс эхлэн цэцэрлэгүүд хэвийн ажиллаж эхэллээ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Бага насны хүүхдүүд, тэр дундаа тав хүртэлх насны хүүхдийн дундах томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгдсэн тул аймгийн онцгой комиссын шийдвэрээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг 14 хоног хязгаарласан. Тэгвэл өвчлөл буурсан тул Эрүүл мэндийн газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Мэргэжлийн хяналтын газрын санал, дүгнэлтийг үндэслэн өнөөдрөөс эхлэн цэцэрлэгүүдийн хөл хориог цуцалж, хэвийн ажиллаж эхэллээ.
1324 дня