ДАРХАН-УУЛ: "Номтой өдөр"-ийг өртөөчилсөн байдлаар зохион байгуулав
Дархан, 2024 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. "Илүү их уншъя" уриатай 36 дахь удаагийн номын баяр, "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024" Дархан хотод үргэлжилж байна. Энэ хүрээнд аймгийн Төв номын сан, Хүүхдийн номын ордон, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Залуучууд театрын "Дионес" дугуйлангийн сурагчид хамтран "Дархан-50" цогцолборт "Номтой өдөр" өдөрлөг зохион байгуулав.
311 дня