Цас их унавал бөхөнгийн амьдрах нөхцөл хэцүүдэхээр байна
Ховд/МОНЦАМЭ/Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд “Бөхөн хамгаалах сүлжээ” багтай хамтран Монгол бөхөнгийн нутгаар явж нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Хээрийн судалгааны нөхцөлөөс үзэхэд бэлчээр маш хомс, бөхөнгийн байршил алдагдсан, тархуу байршсан байв. Шаргын говийн Хүрэн гол, Ямбатын тал, Өгөөмөр зэрэг газар нь жилийн дөрвөн улиралд бөхөн олон тоогоор байнга байршдаг газар юм.
2349 дня