Малала Канадын хүндэт иргэн боллоо
ОТТАВА./ВВС/. Нобелийн Энх тайвны шагналт Малала Юсафзай Канадын хүндэт иргэн боллоо.
Өдгөө 19 настай тэрбээр энэ цолыг хүртсэн хамгийн залуу хүн, гадаадын зургаа дахь иргэн болсон байна.
Канадын нийслэл Оттава хотод өчигдөр болсон ёслолын үеэр тэрбээр үг хэлэхдээ, дэлхийн охид эмэгтэйчүүдэд, тэдний дотор дүрвэгчдэд боловсрол эзэмшүүлэхэд туслах үүднээс нөлөөгөө ашиглахыг тус улсын улс төрчдөд уриалжээ.
2966 дня