Энэтхэгт бохирдсон голын усанд орсон нохойн үс цэнхэр өнгөтэй болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
МУМБАЙ. /ВВС/. Энэтхэгийн Мумбай хотод цэнхэр өнгөтэй нохой үзэгдэж эхэлсэн нь нутгийн иргэдийг гайхшруулжээ.
Энэ нохой Касади голын эрэг орчмоор идэш хайж яваад усанд орсны улмаас ийм өнгөтэй болсныг холбогдох албаны хүмүүс олж тогтоосон байна. Энэ талаарх мэдээллийг амьтны эрхийг хамгаалагчид анх нийгмийн сүлжээнд тавьсан аж. Касади гол үйлдвэрүүдийн хог хаягдалд дарагдаж, бохирдсон аж.
Нутгийн иргэд тус голоос ус уувал хорт хавдар, элэг, бөөрний өвчин болон арьсны янз бүрийн өвчлөлд өртөх магадлалтай гэж албаны хүмүүс анхааруулав. Түүнчлэн уг хортой ус нүдэнд орвол сохрох аюултай гэнэ.
https://www.youtube.com/watch?v=WvLN9mGA4_U

Г.Доржханд