Д.Трампын "жиргээ"-тэй 00-ийн цаас худалдаанд гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-08-07 13:30:36
ВАШИНГТОН. /Sputnik/. Хэрвээ та өглөө кофе ууж, Дональд Трамп "Твиттер"-т юу гэж жиргэснийг уншиж чадаагүй бол бидэнд танд дуулгах сайхан мэдээ байна.

Америкийн онлайн худалдаа эрхлэгч “Amazon” компани АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын жиргээтэй ариун цэврийн цаас борлуулж эхэлсэн гэнэ.

“Toilet Tweets” нэртэй уг ариун цэврийн цаасан дээр Д.Трампын хамгийн их дуулиан шуугиан дагуулсан 10 “жиргээ”-г хэвлэжээ.

Ариун цэврийн цаас өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт худалдаанд гарсан даруйдаа дууссан аж. Тус компани дахиад ийм ариун цэврийн цаас үйлдвэрлэж байна.

Жиргээтэй ариун цэврийн цаас нь Д.Трампын нүүрний зурагтай ариун цэврийн цааснаас арай хямд буюу 9.99 доллар аж. Түүний нүүрний зурагтай ариун цэврийн цаасыг “Amazon” 12.95 доллароор худалдаж байсан юм.
Г.Доржханд
Связанные новости