Малчид бэлтгэсэн өвс, тэжээлийнхээ 60 хувийг дуусгажээ
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймагт 18-28 см зузаан цастай, зудын байдалд шилжээд байна. Малчид үхэр, хонь, ямаагаа бэлчээрт гаргах боломжгүй болж хашаандаа өвсөөр тэжээж байна. Өнөөдрийн байдлаар малчдын бэлтгэсэн 4732 тн өвс, 527 тн тэжээлийн 50-60 хувь нь дуусчээ. Энэ зун гантай байсан тул малчид хангалттай өвс нөөцөлж чадаагүй гэнэ.
2294 дня