“Эрдэнэт үйлдвэр” ХХК хоёр Үйлдвэрчний Эвлэлийн Холбоотой болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-02-20 20:11:26
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн холбоо шинээр байгуулагдлаа. Зургаан мянган  ажилтантай тус үйлдвэр ийнхүү хоёр үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай болжээ.

“Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн С.Эрдэнэ хэлэхдээ, “Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь 4000 гаруй гишүүнтэй. Үүнээс 300 нь шинээр байгуулагдаж буй манай холбооны гишүүн болж байна. Үзэл санаа, үйл ажиллагаагаараа нэгдэж чадахгүй байгаа гишүүд шинэ холбоонд нэгдэхээр бүртгүүлж байна. Бид Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захиралтай уулзаж нөхцөл байдлаа танилцуулсан. Бидэнд цаг хугацаа хэрэгтэй байна”  гэсэн юм.

Дашрамд дурдахад, Орхон аймагт Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн  Үйлдвэрчний эвлэлийн холбоо тогтмол үйл ажиллагаа явуулж байна. 

Связанные новости