Тайваниас Орхоны эмнэлэгт асаргааны тоног төхөөрөмж өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/ Тайваний төлөөлөгчийн
газар Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд асаргааны тоног,
төхөөрөмж, тэргэнцэр, хүүхдийн үзлэгийн ор, сувилагчийн эм хэрэгсэл өглөө.
Өнгөрсөн онд Орхон аймагт Тайванийн
төлөөлөгчийн газрын зарим удирдлага ирсэн бөгөөд энэ үеэр аймгийн Засаг даргын
орлогч С.Батжаргал эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажиллах хүсэлт
тавьсан юм. Үүний дагуу дээрх тоног, төхөөрөмжийг өгч байгаа ажээ.
Монгол Улс нь Тайваний Эрүүл мэндийн
яам, Тайпэй хотын эмнэлэг, “Тайванийн олон улсын эрүүл мэндийн сургалтын төв”-тэй
10 гаруй жил хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд Монголоос 300 орчим эмч,
эмнэлгийн ажилтан Тайванийн их сургууль, Чан Гэн, Зүүн Азийн эмнэлэг, Чан Хуа Христийн эмнэлэг,
Хятадын уламжлалт анагаах ухааны их сургуулийн харьяа эмнэлгүүдэд мэргэжил
дээшлүүлэх сургалт, эмч солилцоо хөтөлбөрт хамрагджээ.