ОРХОН: “Байгаль орчны явуулын мэдээллийн төв” нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-10-12 15:02:22
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Байгаль орчин аялал жуулчлалын салбарын байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр Байгаль орчны явуулын мэдээллийн төв  нээлтээ хийлээ. 

 

Уг төв нь байгаль орчны талаарх мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх зорилготой бөгөөд БОАЖЯ, БШУЯ, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан Тогтвортой хөгжлийн боловсрол-2 төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулах юм.

 

Явуулын мэдээллийн төв нь иргэд олон нийтэд биологийн төрөл зүйлийн онцлог, усны бохирдлыг хэмжих, хөрсний судалгаа, бичил туршилтуудыг хийж үзэх боломжийг олгож, виртуал байдлаар орон нутгийн байгалийн үзэсгэлэнт газар, ан амьтадтай танилцуулах юм.

 

Цаашид ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын үйл ажиллагаатай уялдуулж тусгай аян зохион байгуулна. Ингэснээр хүүхдүүд мэргэжлийн тоног төхөөрөмж дээр ажиллаж, хөрс, усаа өөрсдөө шинжилдэг болох олон давуу талт бий болох юм.

 

Связанные новости