Тайванийн хөрөнгө оруулалтаар Нэгдсэн эмнэлэгт тоног төхөөрөмжтэй болов
Увс /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот дахь Тайванийн худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын орлогч дарга Чию Лин Еэн Увс аймагт ажиллаж буй. Тэрбээр 10 дугар сарын 17-нд аймгийн Нэгдсэн эмнэлэгт Тайванийн хандивласан тоног төхөөрөмжийг албан ёсоор гардуулав. Тоног төхөөрөмж нь нийт 100 орчим сая төгрөгийн үнэ өртөгтэй аж. Тухайлбал, хагалгааны ор нэг, өвчтөний ор нэг, унтуулгын аппарат нэг, диализ гурав, инкубатор хоёр, даралтын аппарат дөрөв, автоклав нэг, рентген самбар нэг, өвчтөний ор 17, дуслын автомат шахуурга хоёрыг хандивласан юм.
2441 дня