Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад НҮБ-тай хамтран ажиллахаа илэрхийлэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы хүрээнд энэ сарын 1-нд Дэлхийн эмэгтэйчүүдийн 4-р бага хурлын өндөр түвшний уулзалт болов. Өндөр түвшний уулзалтыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы дарга В.Бозкир даргалж, НҮБ-ын гишүүн улс орнуудын Төр, Засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд, мөн холбогдох салбарын сайд нар цахим хэлбэрээр үг хэллээ.
1722 дня