Нүүрс тээврийн жолооч нарт амны хаалт, ариутгагч бодис олгож байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаас гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газар БНХАУ-тай хиллэсэн хилийн боомтуудыг гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд хаах тухай шийдвэр гаргасан. Гэхдээ Монгол Улсын экспорт, импорт зогсохгүй бөгөөд Монголын эдийн засагт чухал нөлөөтэй нүүрсний экспортыг хийж буй компани, аж ахуйн нэгжүүд коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авч хэрэгжүүлэх ёстойг анхааруулж байна.
1952 дня