Зам тээврийн хөгжлийн яамыг шалгасан тайланг хэлэлцлээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Зам тээврийн хөгжлийн яаманд ажилласан тайлангаа өнөөдөр хэлэлцүүллээ. Тайланг хэлэлцүүлэхэд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо, Улсын ерөнхий аудиторын зөвлөх А.Энхбат болон Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, тус яамны газар, хэлтсийн дарга нар, харьяа агентлагийн удирдах албан тушаалтнууд оролцлоо.
2856 дня