Галт зэвсгийн худалдааг хязгаарлах арга хэмжээгээ Обама танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-01-06 09:21:47

ВАШИНГТОН. /ВВС/. Галт зэвсэг худалдах, худалдан авахыг хязгаарлах шинэ арга хэмжээгээ АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама танилцуулж, “идэвхгүй ажиллагааг бий болгогч шалтгийг байнга тоочихоо” болих ёстой гэж мэдэгджээ.

Обама нулимсаа арчин, 2012 онд “Sandy Hook” бага сургуульд гал нээсэн хэргийг дурдсан байна. Тэгэхэд 20 хүүхэд, 6 том хүн амиа алджээ.

Конгрессоос батлаагүй түүний арга хэмжээнүүдийн нэг нь буу худалдан авч байгаа хүмүүсийн далд шалтгааныг нарийвчлан шалгах юм.

Гэвч АНУ-ын Үндэсний бууны холбоо /National Rifle Association/ Обамагийн арга хэмжээг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Мөн Төлөөлөгчдийн танхимын дарга, Бүгд найрамдах намын гишүүн Пол Райан, “Обамагийн төлөвлөгөө шүүмжлэлд өртөх нь тодорхой. Түүний үг яриа, үйлдэл нь эрх чөлөөг хязгаарладаг сүрдүүлгийн нэг хэлбэрийг бий болгож байна” гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Связанные новости