Бөхмөрөн суманд уяачдын холбоо байгуулагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Бөхмөрөн суманд Уяачдын холбоо шинэчлэгдэн байгуулагдаж, анхны зөвлөлгөөнөө өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан байна.
Сумын Уяачдын холбооны тэргүүнээр Х.Болдбаатар, дэд тэргүүнээр Ц.Цэнд-Аюуш, тэргүүлэгчээр нэр бүхий 5 уяач сонгогдож, 2016 онд хийх ажлаа төлөвлөсөн байна. Бөхмөрөн сумын Уяачдын холбооны анхдугаар зөвлөлгөөнд сумын ИТХ-ын дарга Б.Алдаржавхлан, Засаг дарга П.Гансүх, аймгийн МСУХ-ны Ажлын албаны дарга Б.Замбал нар оролцож, зарим хүмүүсийг шагнаж урамшуулжээ. Тухайлбал, Монголын Морин спорт уяачдын холбооны 20 жилийн ойн медалиар Г.Баатарсүрэн, Б.Даваасамбуу, Ч.Цэвээннамжил нар, МСУХ-ны Хүндэт өргөмжлөлөөр Ц.Цэнд-Аюуш, Б.Гансүх нар шагнуулсан байна.
Энэ үеэр уяачид дундаасаа хуримтлалын сан бүрдүүлж, 500 гаруй мянган төгрөгийг бэлнээр цуглуулсан байна. Уяачид хамгийн анхны ажлаа зэргэлдээ сумын аймгийн Алдарт уяачдаас туршлага судлах уулзалт хийхээр товлосон аж.
Увс аймаг Б.Батхүү