УВС: Өмнөговь суманд 5.4 тэрбум төгрөгөөр дотуур байр барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-10-07 15:57:45

Улаангом, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Өмнөговь сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн дотуур байрны барилга угсралтын ажил явагдаж байна.


Улсын төсвийн 5.4 тэрбум төгрөгөөр шинээр барьж буй уг барилгын гүйцэтгэгчээр “Сод мандах” ХХК ажиллаж байгаа бөгөөд зураг төслийг “Эй ди интернэшнл” ХХК зохиожээ.


Ирэх жилийн 12-р сард ашиглалтад орох гэрээтэй тус барилгын ажлыг 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд одоогоор цонх суулгах, агаар сэлгэх, дотор заслын ажил хийж байна.

Тус барилгын ажилд аймгийн ГХБХБГ-ын Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга Т.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг хяналт шалгалт хийсэн юм. Энэ үеэр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, барилгад орсон материалуудын гарал үүслийн гэрчилгээг авах, ил, далд ажлын актыг тухай бүр баталгаажуулах үүрэг даалгавар өгөв.

 

 

Связанные новости