УВС: Ихэнх нутгаар сэвэлзүүр салхитай, шөнөдөө хүйтэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Өнөөдрөөс эхлээд энэ сарын 14-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээг аймгийн УЦУОШТ-өөс авлаа.
“Ихэнх нутгаар сэвэлзүүр салхитай, шөнөдөө хүйтэн байна. Энэ сарын 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн хойд болон зүүн сумдын нутгаар бага зэргийн хур тунадас, нойтон цас орно.
Салхи ихэнх нутгаар
баруунаас секундэд 6-11 метр байна. Уулархаг нутгаар шөнөдөө -6...-11 градус
хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...-7 градус
хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна” хэмээн аймгийн УЦУОШТ-өөс
мэдээллээ.