Хүүхэд харах үйлчилгээний шалгалтад 125 иргэн тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-25 15:00:13

Увс аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс Хүүхэд харах үйлчилгээний 40 цагийн тусгай сургалт явуулсан байна.

Энэхүү сургалт нь энэ сарын 4-8, 13-17-ны өдрүүдэд хоёр ээлжээр хичээллэж, “Хүүхэд харагч” нарыг бэлтгэжээ. Сургалтанд аймгийн төвийн болон сумдын 130 хүн хамрагдаж, хүүхэд харах, хүүхэдтэй ажиллах арга зүй эзэмшсэн байна. Эдгээр иргэдээс шалгалт авахад 125 хүн тэнцэж, “Хүүхэд харагч”-ийн гэрчилгээ гардсан аж.

Цэцэрлэгийн багтаамж, хүрэлцээгүй байдлаас үүдээд хүүхэд харах үйлчилгээг бий болгосонтой холбогдуулан Увс аймагт энэхүү сургалтад хамрагдах сонирхолтой хүмүүс их байна.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Связанные новости