Хоёр сумын таван хэсэгт цэцэг өвчний голомт байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-26 11:45:22

ОБГ-ын мэдээлснээр өнөөдрийн байдлаар тус аймгийн хоёр сумын таван хэсэгт цэцэг өвчний голомт байна.

1 сарын 13,19,23-нд Баяндэлгэр сумын Хушингийн энгэр, Галтай булнай, Дунд байдлагт өвөлжиж буй малчин өрхөөс дөрвөн голомт илэрч, нийт 48 хонийг устгасан бол Мөнгөнморьт сумын 2-р багийн малчин М.Дашдамбын мал уг өвчнөөр өвчилснийг 1 сарын 25-ны лабораторын шинжилгээгээр баталгаажуулжээ.

Иймд энэ сарын 19-өөс ирэх  сарын 06 хүртэл Мэргэжлийн хяналт, Цагдаа, Онцгой, Хөдөө аж ахуйн газрын 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг, зургаан техник,  гурван хэсэг болж дээрх нутаг дэвсгэрт ажиллаж байна. Энэ хугацаанд 50-аад хонь устгаж,16 мянга гаруй малд тандалт судалгаа хийж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа аж.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Связанные новости