“НИК-Петровис”-ийн салбар шатахууныхаа үнийг нэмлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС Увс /МОНЦАМЭ/.
Увс аймагт бензин шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг долоон компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээрээс одоогоор “Ундарга-Увс”, “Баялаг-Увс”, “Хөрс” компанийн ШТС-ууд үнээ нэмэгдүүлээгүй аж. “Ундарга-Увс” компанийн хувьд А80 бензинийг 1830 төгрөгөөр, А92 бензинийг 2010 төгрөгөөр, дизель түлшийг 2150 төгрөгөөр литр тутмыг нь худалдаалж байна. Эдгээр гурван компанийн хувьд бензин шатахууныхаа үнийг нэмэгдүүлэх асуудал цаг хугацааных боллоо.
Б.Батхүү