Хөвсгөлд бензин шатахууны үнэ 60-140 төгрөгөөр нэмэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд бензин шатахууны
үнэ 60-140 төгрөгөөр нэмэгджээ. "Петровис" компанийн дизель түлш 2170 төгрөг байсан бол  2310 болж 140 төгрөгөөр, "АИ-92"  1920 төгрөг байсан бол  2020 болж 
100 төгрөгөөр, "А-80"  1740  төгрөг байсан бол  1840 болж 100 төгрөгөөр, "А-95"  2180  төгрөг байсан бол  2240 болж   60 төгрөгөөр
нэмэгдсэн  байна. Тус
аймгийн хэмжээнд он гарснаас хойш гуравдугаар сард 90-240,  долдугаар сард 70-90 төгрөг,  10 дугаар сард 60-140 төгрөг, нийт гурван удаа бензин
шатахууны үнэ нэмэгдээд байгаа ажээ.
Б.Гантуяа 
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    