ХӨВСГӨЛ: Дулааны станцын өргөтгөлийн ажил 90 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-10-31 16:01:42

Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Мөрөн сумын төвлөрсөн дулаан хангамжийг сайжруулах зорилгоор 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөлийг улсын төсвийн 19.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж байна.


Өргөтгөлийн барилгын ажил 4 дүгээр сараас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 90 хувьтай, 12-р сарын 15 гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна гэдгийг "МЭЗ" ХХК-ийн засварын инженер Г.Хүдэрчулуун ярилаа.


Одоогоор өргөтгөл 7 байгууламжийн суурийг хийж тоноглолуудыг угсарсан зуухны утааны хоолой, агаарын салхилууруудын хоолой зэрэг ажил үлдсэн байна.


Энэ өргөтгөлийг ашиглалтад оруулснаар сүүлийн хоёр жилд дулаан хангамжийн доголдлоос үүдэн хүндрэлтэй нөхцөлд байсан айл өрх, албан байгууллагуудын дулааны асуудал шийдэгдэж, иргэд ая тухтай, дулаан орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.


Хөвсгөл дулааны станц нь  9 дүгээр сарын 15-наас эхлэн Мөрөн сумын 3000 гаруй өрх, албан байгууллагыг дулааны эрчим хүчээр хангаж байна.

 

Связанные новости