Харри Поттерын аварга том шидэт дохиурыг Лондонд үзэж болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНМОСКВА. /РИА Новости/. Харри Поттерын дөрвөн метр 50 см урт шидэт дохиурыг Их Британийн нийслэл Лондон хотын Миллениум гүүр болон Гэгээн Павелын сүмийн хооронд суурилуулжээ.
Лондон хотын эрх баригчдын санаачилгаар байгуулсан инсталляци буюу орчин үеийн урлагийн хэлбэрийн нэг хэсэг болох аварга том дохиур үдэш болгоны 18 цаг 45 минутаас 22 цаг 45 минут хүртэл гялтаганан гэрэлтэх аж.
Энэ нь Харри Поттерын тухай номын зохиолч Жон Роулингийн буяны санд олны анхаарлыг хандуулах зорилготой байна.
Шидэт дохиурыг хоёрдугаар сарын 18 хүртэл үзэх боломжтой бөгөөд жуулчдын анхаарлыг хэдийнэ татаж эхэлжээ.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
2 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
6 дня