“Тэргүүний уншигч Д.Нацагдорж” тэмдгээр 17 хүүхэд шагнууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-10-28 19:34:01
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Номын төвөөс зохион байгуулсан “Үндэсний номын баяр 2018” аяны хаалтын арга хэмжээний үеэр “Тэргүүний уншигч Д.Нацагдорж” тэмдгээр 17 хүүхэд шагнууллаа. Уг шагналыг БСШУЯ-аас олгодог юм.

Тус аян нэг сарын турш ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулагдсан юм. Тухайлбал, илтгэл бичих, уран уншлага, утга зохиолын чиглэлээр танин мэдэхүйн асуулт, хариултын тэмцээн, зохиолч, дүрийн тоглолт зохион байгуулжээ. Үүнээс гадна “Номч анги”-аар 10 ангийг шалгаруулж урамшуулсан байна. Үүнд ахлах, дунд ангийн 18 анги оролцжээ. Харин хамгийн олон ном уншиж бусадтайгаа хуваалцсан хүүхдүүдийг “Тэргүүний уншигч Д.Нацагдорж” тэмдгээр урамшуулдаг байна.  

Б.Оюун-Эрдэнэ

 

Связанные новости