Арслан Э.Оюунболд түрүүлж, П.Бүрэнтөгс үзүүрлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн Ургацын баярт зориулсан “Манлайн баясгалан” улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд түрүүлж, улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэв.
Төв аймгийн Зуунмод хотноо болсон энэ барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөх зодогложээ. Шөвгийн дөрөвт улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин Б.Серик нар үлдсэн байна. Дашрамд сонирхуулахад, Монгол Улсаа тунхагласны түүхт 94 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд 11 дүгээр сарын 26-ны өдөр Спортын төв ордонд болно.
Связанные новости

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
5 дня

Второй этап отбора подрядчика для проекта строительства метрополитена будет объявлен в августе
5 дня