Хөвсгөлд 42 градус хүйтэн хонолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн нийт нутгаар өнгөрсөн шөнө 26-42 градус хүйтэн хонолоо. Хамгийн хүйтэн Рэнчинлхүмбэ сумын нутагт -42 градус, Цагааннуурт -41 градус хоносон байна.
Өглөөний 9 цагийн байдлаар ихэнх сумын
нутагт цастай байгаа бөгөөд хамгийн их цас Хатгал, Улаан-Уул суманд 14 см байна. Харин өнөөдөр нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Нутгийн баруун ба
хойд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 19-24 градус хүйтэн байх төлөвтэй байна.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    