Он гарсаар 80 гаруй нохой устгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-01-14 20:50:21
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төвөөс он гарсаар 88 нохой устгажээ. Аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 295 хүн нохойд хазуулснаас 100 хүүхэд, Мөрөн суманд 151 хүн нохойд хазуулснаас 58 хүүхэд байгаа аж. Мөрөн сумын хэмжээнд золбин ноход сүүлийн жилүүдэд улам нэмэгдэж тулгамдсан асуудлын нэг болоод байна. Хот тохижилт үйлчилгээний төв  2018 онд 647 тэнэмэл нохой устгасан байна. Хүн хазаж байгаа нохой ихэвчлэн эзэнтэй нохой байгаа учраас ард иргэдийг өөрийн эзэмшлийн нохойгоо уяж хэвших, ард иргэдийн амгалан тайван байдлын алдагдуулахгүй байхыг Хот тохижилт үйлчилгээний төвөөс анхаарууллаа.
Связанные новости