Хөвсгөлд бензин, түлшний үнэ 100 төгрөгөөр буурлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд бензин шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа. Тухайлбал "Петровис" компанийн дизель түлш 2350, АИ-92-ын үнэ 1845, АИ 95-ын үнэ 2260, А-80-ын үнэ 1750 төгрөг болж шатахуун тус бүр 100 төгрөгөөр буурсан байна.
Өнгөрсөн онд тус аймагт гуравдугаар сард 90-240, долдугаар сард 70-90
төгрөг, 10 дугаар сард 60-140 төгрөг, нийт гурван удаа бензин
шатахууны үнэ нэмэгджээ. Үүний улмаас өргөн
хэрэглээний барааны үнэ 100-250 төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин шатахууны
үнэ бууж байгаа боловч өргөн хэрэглээний барааны үнэ буурахгүй байгаа ажээ.