Тариалангийн сургуульд 830-аад сурагч суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-01-22 13:45:11


   Увс /МОНЦАМЭ/. Тариалан сумын 640 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн хичээлийн байр 2015-2016 оны жилд ашиглалтад орсон байна. Тус сургууль нь одоогоор 80 гаруй багш, ажилчинтайгаар 830-аад сурагчдад сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс бага ангид 371, дунд ангид 267, ахлах ангид 123 хүүхэд суралцаж байгаа аж. Насан туршийн боловсролд 68 сурагч суралцаж байна.  Нийт 29 бүлэгтэй ба ахлах, дунд ангийн 15, бага ангийн 14 бүлэгтэй аж.

“Манай сургууль нь 2018 онд аймгийн Засаг даргын нэрэмжит “Авьяас-2018” уралдааныг сумандаа амжилттай зохион байгуулсан. Үүнд баруун бүсийн сумдын 600 гаруй хүүхэд багачууд оролцсон. Үүнээс гадна аймгийн БСУГ-ын 60 жилийн ойн арга хэмжээнд манай сургуулийн хамт олон оролцож, хотон үндэсний язгуур урлагийн номеруудаар Увс аймгийн ард иргэд болон холоос ирсэн зочид төлөөлөгчдөд үйлчилсэн” хэмээн тус сургуулийн захирал Б.Нямжав хэллээ.

Связанные новости