Нийтийн номын сан санхүүгийн зөрчилгүй байгууллагаар хоёр дахь удаагаа шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нийтийн номын сан аймгийнхаа төсөвт байгууллагуудын дундаас сүүлийн 3 жилийн хугацаанд өр авлагагүй, хяналт шалгалтын акт, нөхөн торгуульгүй, аудитын шалгалтаар зөрчилгүй гэсэн үзүүлэлтүүдээрээ хоёр дахь удаагаа “Санхүүгийн зөрчилгүй байгууллага”-аар шалгарчээ.
Санхүүгийн зөрчилгүй байх нь
төсөвт байгууллагуудын хувьд хамгийн том үзүүлэлт, хариуцлага бөгөөд хамгийн
гол нь тухайн онд батлагдсан төсвийг зөв хуваарилах, үр ашиггүй зардлыг
хэмнэснээр өр авлага үүсгэхгүй байх нөхцөл бүрддэг аж. Ингэж санхүүгийн сахилга
баттай байж чадсанаар ажилтан ажиллагсдынхаа цалингийн нэмэгдлийг цаг тухайд
нь өгөх боломжтой болдог зэрэг олон үр дүн гардаг ажээ.