Цагдаагийн газраас хуулиа сахин биелүүлэхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-01-22 23:15:10

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас “Сар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд мал хулгайлах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж, хуулиа сахин биелүүлэхийг уриалж байна.

Энэ сарын 11-13-ны өдрүүдэд Сүхбаатар, Шаамар, Зүүнбүрэн сумдын чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 51 хонь, есөн ямаа, хоёр үхэр, нэг адуу нийт 63 толгой малыг гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэж явсан дөрвөн зөрчил илрүүлж, дээрх иргэдэд Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд зааснаар 600.000 төгрөгийн торгууль оногдуулжээ. Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гурван метрийн урттай хэрэглээний нарсан модыг гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэж явсан хоёр зөрчлийг илрүүлэн одоогоор шалгаж байгаа ажээ.

Связанные новости