Тунамал фарм, Хөвсгөл эм хангамж компанийн эмийн сангууд 24 цагаар ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах зорилгоор нийтийн үйлчилгээтэй эмийн сангуудад томуу, томуу төст өвчний үед хэрэглэх зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэслийн хангамжийн тасралтгүй байдлыг хангаж, эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг Тунамал фарм, Хөвсгөл эм хангамж компанийн эмийн сангуудыг 24 цагийн ажиллагаанд шилжүүлэн ажиллаж байна.
Хөдөө
орон нутгийн 8 сумын 328 иргэн, 169 эрүүл мэндийн төвийн эмч ажилчид, сургууль,
цэцэрлэгийн 330 багш ажилчдад томуу томуу төст өвчний үеийн өвчний үед авах асаргаа, сувилгааны сургалт зохион байгуулжээ. Мөн 0-5 насны хүүхдийн хэвтэлт нэмэгдэж байгаатай
холбогдуулан өвчний дэгдэлт хүндрэлээс урьдчилан сэргийлэх, үйлчилгээний
хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор өрхийн
эрүүл мэндийн төвүүдийг энэ оны 3 дугаар сарын 1-ны өдөр хүртэлх хугацаанд ажлын
өдрүүдэд 20 цаг хүртэл, бямба, ням гаригуудад 10-16 цаг хүртэл, Нэгдсэн
эмнэлгийн хүүхдийн амбулаторийг мөн хугацаанд 22 цаг хүртэл, бямба, ням гаригт 10-22 цаг хүртэлх
хугацаанд ажиллуулж байна. Хүүхдийн
тасгаар оройн цагаар үзүүлсэн болон 103-р үзүүлсэн хүүхдийн нэрсийг авч өрхийн эрүүл
мэндийн төвүүдэд мэдээлж гэрийн эргэлтийг идэвхжүүлж 0-2 насны хүүхдийн
үзлэгийг гэрийн үйлчилгээнд шилжүүлэн ажиллаж байгаа учраас томуугийн дуудлага багасч
байгаа ажээ.