Завхан суманд 89,1 сая төгрөгийн ажил хийгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Завхан сумын
ИТХ, ЗДТГ-аас 2018 онд сумынхаа эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх
үндсэн 28 чиглэлийг хэрэгжүүлж ажиллан 93.5 хувьтай биелүүлжээ. Эдгээр ажилд нийтдээ 89,1 сая төгрөг зарцуулсан
байна. Энэ талаар Завхан сумын Засаг дарга Б.Пүрэвгончигоос тодрууллаа.
“Сумын эдийн засаг нийгмийг 2018
онд хөгжүүлэх
үндсэн чиглэлийн хүрээнд ОНХС-гийн
14,7 сая
төгрөгийн санхүүжилтээр сумын төвийг камержуулсан.
Тухайлбал, сургууль,
цэцэрлэгт 39, гудамжинд 7,
нийтдээ 46 камерийг “Сонор мэлмий”
компаниар тавиулсан. Ингэснээр гэмт хэрэг, зөрчлөөс
урьдчилан сэргийлэх, сурагчдын болон иргэдийн эрүүл,
аюулгүй орчинд сурч хүмүүжих, амьдрах нөхцлийг хангасан.
Мөн ОНХС-гийн
49,5 сая төгрөгийн санхүүжилтээр сумын “Ёслол хүндэтгэл”-ийн өргөөг тохижуулан гадна
дотны зочдыг хүлээн авах, иргэдэд хүндэтгэл үзүүлэх боломжтой
болгосон. Тэрчлэн аймгийн
Засаг даргын нөөц 5.4 сая төгрөгийн санхүүжилтээр гурван
багийн
Засаг даргаа
унаажуулж, улсын төсвийн санхүүжилт 5.3 сая төгрөгөөр гурван
багийн
эмчээ тус
тус унаажуулсан. Ингэснээр төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хугацаа алдалгүй хүргэх нөхцлийг
бүрдүүллээ” хэмээн тэрбээр хэллээ.