Есөн сорьцны гуравт нь H1N1 вирус илэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх, хүүхдийн тасгаас 9 сорьц авч Халдварт өвчин судлалын үндэсний төвийн вирус судлалын лабораторид илгээхэд гуравт нь томуугийн А хүрээний H1N1 вирус илэрчээ.
Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг 50 ортой, нэмж хүүхдийн 64 ор тавиад байгаа юм. Одоогийн байдлаар хүүхдийн тасагт 54 хүүхэд эмчллүүлж байна.
Аймгийн
хэмжээнд түргэн тусламжийн нийт дуудлаганд томуу, томуут төст өвчин 13,8 хувь эзлэж
өмнөх долоо хоногоос 6,3 хувиар багасчээ. Мөрөн суманд амбулаториор 3543
хүн үйлчлүүлсний 6,1 хувь нь томуу, томуут төст өвчинтэй гэж оношлогдон, өмнөх
7 хоногоос 1,1 хувиар буурсан байна. Мөн
23 сумын амбулаторийн нийт үзлэгт томуу, томуу төст өвчин 11,6 хувийг эзэлж, өмнөх 7 хоногоос 5 хувиар багассан үзүүлэлттэй байгаа ажээ.