Орон нутгаас 10 сая төгрөг өгөхөөр шийдвэрлэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байгаад зуурдаар нас барсан Б.Алтантулгын буяны ажилд зориулж орон нутгаас 10 сая төгрөгийг ар гэрт нь өгөхөөр шийдвэрлэлээ.
Талийгаач
Б.Алтантулга Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багаас өнгөрсөн 10 дугаар
сард цэрэгт татагдсан бөгөөд энэ сарын 22-нд зуурдаар нас барсан юм. Түүний ар
гэрийнхэнтэй аймаг, орон нутгийн удирдлагууд уулзаж гүн эмгэнэл илэрхийлж, шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлээд байгаа юм.
Мөн Орхон аймгийн зарим
хэвлэл мэдээллийн байгууллагаас талийгаачийн дурсгалыг хүндэтгэж лаатай цуглаан
зохион байгууллаа.
Жилийн бүрийн 12 дугаар
сард Орхон аймгийн удирдлагууд Улаанбаатар хот болон Дорноговь аймгийн цэргийн
ангид алба хаахаар явсан цэрэг, эрсээ эргэн тэдний аав, ээж, ах, эгчийнх нь
захиа, илгээмжийг хүргэж, санаа тавьж уулзан ар гэрт нь эргэн мэдээлэл хүргэдэг
уламжлалтай юм. Өнгөрсөн онд аймгийн ИТХ болон Засаг дарга, Цэргийн штабын дарга нар
Зүүнбаян дахь цэргийн ангид очиж байсан юм.