Орхон аймагт энэ онд таван байршилд дуут гэрлэн дохио байрлуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-01-30 14:14:20
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг замын хөдөлгөөнд саадгүй зорчиход нь туслах зорилгоор орон нутгаас таван байршилд дуут гэрлэн дохио тавихаар боллоо.

Эдгээр нь авто замын явган хүний гарц дээр гэрлэн дохио солигдоход дуугарч мэдээлэл өгдөг дуут дохиотой юм. Үүнийг замын хөдөлгөөн ихтэй гэр хорооллын III, хот доторх VI бага сургууль, хүнсний захын ойролцоо байрлуулна. Уг ажилд орон нутгаас 36 сая төгрөг төсөвлөжээ.

Дээрх ажлыг хийхийн тулд аймгийн Хот байгуулалт, барилга, захиалагчийн алба 2018 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндрэл учруулж буй дэд бүтцийн судалгааг гаргаж үүний хүрээнд үзвэр үйлчилгээний байгууллагын орох, гарах гарц, амралтын талбай, бие засах өрөөг шалгаж зарим газар нь налуу шат, зам тавихаар болсон байна.

Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй 4100 иргэн байдгаас 270 нь харааны бэрхшээлтэй юм.

 

 

Связанные новости