Сүүний шинэ ферм байгуулах эхлэл тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-02-02 12:52:42

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгоны малчин Б.Чинтөгс энэ жил аймгийн аварга фермер боллоо.

Малчин Б.Чинтөгс 2009 оноос хойш фермерийн аж ахуйг сум орон нутагтаа хөгжүүлэн амьдрал ахуйгаа өөд нь татан авч яваа аж. Тэрээр Сэлэнгэ үүлдрийн үхэр маллаж, хээлтэгч малын эзлэх хувийн жинг 42 хувьд хүргэжээ. Эднийх жилд нэг малаас 1500 л сүү, 155 кг мах үйлдвэрлэн зах зээлд борлуулдаг байна. Мөн фермерийн шинэ шилдэг арга барилыг зэргэлдээ орон нутаг, аймгуудаас судалж, өөрийн аж ахуйгаа хөгжүүлэн сайжруулах зорилго өмнөө тавьжээ. Тиймээс ч зах зээлийн эргэлтээ даган нийслэл хотын ойролцоо сүүний чиглэлийн үхрийг өсгөн үржүүлэхээр шинэ фермийн эх сууриа тавиад байгаа гэнэ. Залуу хүн хойш суулгүй хөдөлмөрлөж л чадвал хэнээс ч дутахгүй сайхан амьдрах боломж байна хэмээн аймгийн аварга фермер Б.Чинтөгс хэллээ. 

Связанные новости