Шинээр томилогдсон алба хаагчид тангараг өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Цагдаагийн Ерөнхий Газрын дэд даргын тушаалаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт ажиллахаар эргүүлийн цагдаа,
цагдаа-жолооч, бичээчийн албан тушаалд томилогдон
ирсэн алба
хаагчдыг "Цагдаагийн тангараг" өргүүлэх ёслолын ажиллагаа боллоо.
Алба хаагчид цагдаагийн тангарагаа өргөж, төрийн далбаанд
хүндэтгэл үзүүлэн тангарагийн хуудсанд гарын үсгээ зурж баталгаажуулав. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга алба хаагчидтай "Алба хаах
гэрээ"-г байгуулж, ажлын амжилт хүсч, дурсгалын зүйл гардуулан өглөө. Шинэхэн алба хаагчдад ахмад алба хаагчдын зүгээс ажлын туршлага, алдаа оноо анхаарах зүйл,
чин сэтгэлийн сургамжит үгсээ хайрлаж, зөвлөгөө өгсөн байна. Дээрх
алба хаагчид Хууль
сахиулах их сургуулийн Цагдаагийн ахлагчийн сургуулийг амжилттай төгсөөд иржээ.