Тосонцэнгэл сумын сурагч Б.Баднайнямбуу Токиод болсон “Hakuho cup-2019” тэмцээнд түрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-02-12 13:48:51

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн 6 в ангийн сурагч Баярмагнайн Баднайнямбуу өнөөдөр Япон улсын Токио хотод болсон “Hakuho cup-2019 тэмцээнд 10 насны ангилалд барилдаж түрүүлжээ.

Тус тэмцээн энэ жил 9 дэх жилдээ зохион байгуулагдаж 8 орны 1200 гаруй хүүхдүүд оролцож байгаа бөгөөд Монголоос 10 хүүхэд оролцож багаараа гуравт шалгарсан байна.


Б.Баднайнямбуу нь өнгөрсөн оны 11 сард Улаанбаатар хотод болсон Hakuho cup-2018” сумо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож түрүүлэн Токиод болох тэмцээнд оролцох эрх авчээ.

Б.Баднайнямбуу 4 хүүхэдтэй айлын отгон хүү юм. Тэрбээр багаасаа үндэсний бөхөөр барилдаж ирсэн бөгөөд түүний аав П.Баярмагнай сумын заан, ах нь мөн сумын заан цолтой бөхийн удамтай ажээ.

Связанные новости