Хэрэглэгчийн нэг өдрийн хүрээнд бүх төрлийн шатахууны үнийг хямдруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-02-15 13:13:07

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг дахь Тэс петролиум шатахуун түгээх станц "Хэрэглэгчийн нэг өдөр" арга хэмжээг зохион байгуулж байна. Өдөрлөгийн хүрээнд бүх төрлийн шатахуундаа үнийн онцгой хөнгөлөлт үзүүлж эхэлжээ.

Тодруулбал, Өнөөдөр /2019.02.15/ тус ШТС-аас бензин худалдан авсан үйлчлүүлэгч литр тутамд 100-200 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжийг олгож байна. АИ92 бензиний борлуулалтын үнэ 1840 төгрөг байдаг бол зөвхөн өнөөдөр 1690, А80 1810 төгрөгөөс 1710, дизель түлш 2390 төгрөгөөс 2290 төгрөг болон хямдарч байгаа аж. Мөн ТЭС хөнгөлөлтийн карттай үйлчлүүлэгч хямдралтай үнэ дээр дахин 50 төгрөгийн хөнгөлөлт эдэлж байгаа гэнэ.

Тус ШТС-ын эрхлэгч хэлэхдээ, "Манай салбар Баянхонгор аймагт байгуулагдаад хоёр жил гаруй болж байна. Хонгор нутгийн үйлчлүүлэгчиддээ талархаж, үнэнч үйлчлүүлэгчдээ урамшуулах үүднээс тус өдөрлөгийг анх удаа зохион байгуулж байгаа. Бусад үйлчилгээний байгууллагууд ч бидний адилаар үйлчлүүлэгчиддээ бэлэг болгож, ийм өдөрлөг хийж байгаасай хэмээн хүсч байна" гэсэн юм.

Связанные новости