БАЯНХОНГОР: "Сурагч лиг" сагсан бөмбөгийн тэмцээнд 300 орчим тамирчин оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-10-31 14:12:05
Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн БТСГ, Сагсан бөмбөгийн холбоо хамтран "Сурагч лиг" сагсан бөмбөгийн тэмцээнийг Баянхонгор аймагт хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.

Биеийн тамир, спортын хөгжилд залуу үеийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлэх зорилготой энэ удаагийн тэмцээнд оролцохоор хүүхдүүд эртнээс бэлтгэлээ ханган, өргөн цар хүрээг хамран идэвхтэй оролцож буйг "Сурагч лиг"-ийг санаачлагч, аймгийн Сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Э.Энхбат нээлтийн үеэр онцлов.

Тус лигээр дамжуулан хүүхэд залуусаа чийрэгжүүлж, спортын соёлд суралцуулан, багийн ажиллагаа, хоорондын нөхөрлөлийг бэхжүүлж, сагсан бөмбөгийн шинэ түвшний хөгжил, шилдэг тоглогчдыг орон нутагтаа бэлдэх зорилготойг зохион байгуулагчид мөн онцлов. Тэмцээнд 30 гаруй багийн 300 орчим тамирчин өрсөлдөж байна.

Мөн удахгүй насанд хүрэгчдийн лигийн тэмцээнийг эхлүүлэхээр БТСГ, Сагсан бөмбөгийн холбооноос бэлтгэл ажлыг хангаад байгаа юм.
Связанные новости