Гал түймэр унтраах тархалтын сургууль хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын ГТУА 16 дугаар ангиас "Арвижих" худалдааны төвтэй хамтран гал
унтраах тархалтын сургууль зохион байгууллаа.
Сургуулийн хүрээнд тус
байгууллагын ажилчид болзошгүй гал түймрийн
аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг зөв байршуулах, ашиглах, аврах
зам гарцын талаарх мэдлэг олгох сургалтанд хамрагдсан байна. Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан
сэргийлэх, аж ахуйн нэгж байгууллагын ажилтан албан хаагчдад гал унтраах анхан
шатны мэдлэг ойлголт зорилго бүхий уламжлал болсон тус сургалт цаашид бүх албан
байгууллагуудад үргэлжлэх аж.
Мөн аймгийн ОБГ-аас нийт иргэддээ гал түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмж
хүргүүллээ. Түймрийн шалтгаан нөхцлийн дийлэнх хувь нь
айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай
асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн
болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт,
цахилгаан хэлхээний хэт ачаалал зэргээс үүдэж байгааг
албаныхан онцолж байна. Мөн гарч байгаа гал түймрийн дийлэнх хувь нь шөнө орой болон өглөөгүүр гарч
байгаа
тул гэрээсээ гарахдаа цахилгаан хэрэгслээ бүрэн
салгаж, цахилгааны болон пийшин зуухныхаа галын аюулгүй
байдлыг хангаж хэвшихийг нийт иргэддээ санууллаа.
Мөн бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр гэртээ орхихгүй байх, цогтой үнс
нурмаа ил задгай газар асгахгүй байх, бага насны хүүхдийг шүдэнз, асаагуур
зэргээр тоглуулахгүй байх, тээврийн хэрэгсэлийг зориулалтын бус аргаар галлаж
асаахгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.