Аймгийн музей ирэх амралтын өдрүүдэд ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-02-26 21:44:37

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймийн Орон нутаг судлах музей мөсний баяраар буюу  ирэх амралтын бямба, ням гарагт 9-өөс 18 цагийн хооронд ажиллана. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг мөсний баярын үеэр гадаад, дотоодын олон иргэд учраас орон нутгийн онцлог болсон соёлын өвийг сурталчлан таниулахаар зорилгоор амралтын өдрүүдэд ажиллахаар болжээ.

Тус аймагт анх 1949 онд Орон нутаг судлах кабинет байгуулагдаж, 1967 онд Орон нутаг судлах Музей болсон бөгөөд энэ үед музейн сан хөмрөг 1000 орчим үзмэр, эд өлгийн зүйлтэй байжээ. 1987 онд дэргэдээ амьтны хүрээлэн байгуулан ан амьтан, жигүүртэн шувууд, нутгийн шилмэл үүлдрийн мал зэргийг маллан тэжээж иргэдэд үзүүлэн сонирхуулдаг байжээ. 2010 онд байнгын үзүүлэнгийн танхимаа шинээр дэглэж, сан хөмрөгтөө 4200 гаруй үзмэр, эд өлгийн зүйлтэй, үзүүлэнгийн 3 танхимтай, 12 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.

 

Связанные новости