Хөвсгөл аймаг ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-02-26 21:48:25

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар 2019 онд “Чанарын менежментийн тогтолцоо  шаардлага ISO 9001:2015 стандарт”-ыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн баталгаажуулахаар зорин ажиллаж байна.Тус стандартыг нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээг Монголын менежментийн зөвлөхүүдийн холбоо төрийн бус байгууллага хамтран ажиллаж байна.

Стандартыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангуулах, байгууллагын үйл ажиллагааны зөрүүгийн шинжилгээ хийх, чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажлын төлөвлөгөө хамтран боловсруулах, чанарын удирдлагын багт зөвлөгөө өгөхөөр үйлчилгээг Монголын менежментийн зөвлөхүүдийн холбоо төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Б. Хангай тэргүүтэй ажлын хэсэг  аймгийн Засаг даргын тамгын газарт ажиллаж байна. ISO 9001 нь чанарын удирдлагын тогтолцоонд тавих шаардлагыг тогтоосон стандарт бөгөөд байгууллагад илүү үр дүнтэй ажиллах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд тусалдаг гэнэ.


Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх нь тухайн байгууллагын ерөнхий гүйцэтгэлийг сайжруулах, тогтвортой хөгжлийн санаачлагын суурь бий болгоход тустай тул байгууллагын хувьд стратеги шийдвэр бөгөөд иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанар сайжрах ач холбогдолтой ажээ.

Связанные новости