Онцгой нөхцөл үүссэн үед иргэдийн аюулгүй байдлыг хангах ажлын хэсэг байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-02-28 22:08:00

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 13-р хуралдаан болж, орон нутагт онцгой нөхцөл байдал үүссэн үед иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтохоор ахлуулсан ажлын хэсэг байгуулж, холбогдох байгууллагуудад шалгалт хийж дүгнэлт гарган ажиллахаар боллоо.

Тус хуралдаанаар энэ сарын 19-нд цахилгаан эрчим хүчний хязгаарлалтын үед авч ажилласан арга хэмжээний тайлан, онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд шатах, тослох материал, текникийн нөөц хүчин чадлыг нэмэгдүүлэх, онцгой нөхцөл үүссэн үед эрчим хүчнээс хангах боломжгүй газруудад хөдөлгөөнт зөөврийн мотортой болох, аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэх, мал аж ахуйн салбарын өвөлжилт хаваржилтын байдал, Мөрөн суманд гарсан гахайн мялзан өвчний голомтод ажилласан тухай, Хөвсгөл Дулааны станц ТӨХК-ний хэвийн байдлыг хангах, нүүрс тээвэрлэлтийг шийдвэрлэх зэрэг асуудлыг авч хэлэлцлээ. 

Связанные новости