Эрүүл мэндийн ажилтнуудын мэдлэг ур чадварыг нэмэгдүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Анхан болон лавлагаа шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, эрүүл мэндийн ажилтнуудын "Вируст гепатитын оношилгоо,
илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, эмчилгээний чадавхийг сайжруулах нь” сэдэвт
сургалт Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо гурван хоногийн турш боллоо.
Монгол Улс вируст гепатитын өвчлөл тархалт өндөртэй орнуудын тоонд ордог байна. Иймээс хүн амыг гепатит вирусын халдвараас сэргийлэх,
халдварыг оношлох, эмчлэхэд эрүүл мэндийн ажилтнуудын мэдлэг ур чадварыг
нэмэгдүүлэх асуудал юу юунаас чухал аж. Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж
байгаа “Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөрийг дэмжих зорилготой Азийн
хөгжлийн банкны дэмжлэгээр “Вируст гепатитын илрүүлэг оношилгоо эмчилгээний
чадавхийг сайжруулах” техник туслалцааны төсөл хэрэгжиж байгаа юм байна. Энэхүү төслийн зүгээс өнгөрсөн жил ДЭМБ-ын сургалтын
хамтын ажиллагааны төв болох Каназавагийн Их сургуультай хамтран тандалтын
чиглэлээр сургагч багш нарыг бэлтгэжээ. Эдгээр бэлтгэгдсэн багш нар 21 аймаг, 9 дүүрэгт хуваарийн дагуу сургалт явуулж байгаа юм. Энэ удаад Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарын 90
гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа.
Эл сургалт
нь эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдийг
чадавхжуулах мөн вируст гепатитын идэвхтэй тандалтын тогтолцоог бэхжүүлэхэд гол нөлөө үзүүлэхүйц ач
холбогдол өгөх сургалт ажээ.