Бадминтоны өсвөрийн аваргууд шалгарав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Бадминтоны өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд аймгийн Бадминтоны холбоо, Биеийн тамир спортын газар,Лаборатори 1-р сургуультай хамтран зохион байгууллаа. Тус тэмцээнд оролцох хүүхдийн тоо жилээс жилд өсч байгаа бөгөөд энэ жил 11 байгууллагын 170 гаруй тамирчид оролцож аваргуудаа шалгарууллаа.
Тамирчид нийт 96 медалийн төлөө өрсөлдөж, төрөл тус бүр дээрээ аваргуудаа шалгаруулсан. Харин багийн дүнгээр 9 алт, 4 мөнгө, 5 хүрэл медалиар Лаборатори 1 сургууль тэргүүлж, 4 алт, 4 мөнгө, 4 хүрэл медалиар Спортын төрөлжсөн сургалттай ЕБС 2-р байрт, 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл медальтайгаар Жаргалант сумын баг 3-р байрт тус тус шалгарчээ.
Архангай аймагт Бадминтоны спортыг хөгжүүлэх зорилгоор холбоог 2011 онд байгуулсан ба өдгөө бусад 18 суманд биеийн тамирын багш нараар дамжуулан бадминтоны сургалтыг тасралтгүй зохион байгуулж байна. Үүний үр дүнд бадминтоноор хичээллэх хүүхэд болоод насанд хүрэгчдийн тоо эрс нэмэгджээ. Энэ спортоор хичээллэснээр хөдөлгөөний дутагдлаас бүрэн ангижирч ялангуяа нүдний хараанд сайнаар нөлөөлдөг байна.