Аврагчид шуурхай ажиллаж төөрсөн охиныг эсэн мэнд олжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас малчид ард иргэдийг бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулан сэрэмжлүүлэв.
Тус аймгийн Онцгой байдлын
газрын аврагчид шуурхай ажилласны үр дүнд гэрээсээ төөрсөн охиныг эсэн мэнд
олсон байна. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн Зүүн сайрын-Ам
гэдэг газар сумын төвөөс зүүн урд зүгт 43 км-т, аймгийн төвөөс баруун урд зүгт
14 км-т тус аймгийн Галт сумын харьяат Э, 3 настай эмэгтэй хүүхэд энэ сарын 11-ний
өдрийн 19:30 цагийн орчим хамаатны айл Б-гийн гэрээс сураггүй алга болсон тухай
дуудлага тус өдрийн 21:01 минутад Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн
Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 8 алба хаагч, 1 автомашинтай 14
км замыг туулан 22:27 цагт очиж, эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж
мөн өдрийн 22:50 цагт гэрээсээ баруун зүгт 2 км-т төөрсөн байхад нь эсэн мэнд
олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Связанные новости


